Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг

Дэлхийд нэр хүндтэй Японы Fukuda denshi, Zoll Acoma, Blue cross, Nihon konden зэрэг үйлдвэрлэгчдийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан чанартай үзлэг, эмчилгээг хийж гүйцэтгэж байна. Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг Тайвань, Солонгосын нэр хүндтэй эмнэлэгт мэргэжил дээшлүүлж улсын 2, 3-р шатлалын эмнэлэгт ажиллаж байсан туршлагатай, чадварлаг багтай. Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг нь дараах тусламж үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Үүнд:

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмчийн үзлэг, эрчимт эмчилгээнд өвчтөнийг хянах
1 Судас унтуулга
2 Ерөнхий мэдээ алдуулалт
3 Нурууны архаг өвдөлт намдаалт
4 Хавдрын үеийн өвдөлт намдаалт
5 Өвдөгний үений өвдөлт намдаалт зэрэг тусламж үйлчилгээг үзүүлж байна.