Мэс заслын тасаг
Дэлхийд манлайлагч Германы ”Karl Storz” Endocameleon Hopkins Telescope иж бүрдэл, Harmonic scalpel, Япон улсын мэс заслын гар багажны иж бүрдэл зэрэг олон нэр төрлийн багаж тоног төхөөрөмжийг ашиглаж байна.
Мэс заслын тасаг нь БНЭУ, БНСУ, БНХАУ, Тайвань зэрэг улсын нэр хүндтэй эмнэлэгт мэргэжил дээшлүүлж, улсын 3-р шатлалын эмнэлэгт ажиллаж байсан хэвлийн болон цээжний хөндийн дурангийн мэс заслын эмч, эрчимт эмчилгээ-мэдээгүйжүүлгийн эмч, ариутгагчийн бүрэлдэхүүнтэй чадварлаг баг хамт олон юм.
Монгол улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, нэрт мэс засалч Г.Нямхүү тус тасагт мэс заслын ерөнхий Зөвлөх эмчээр ажиллаж байна.
Мэс заслын тасаг нь дараах шинжилгээнүүдийг хийж байна. Үүнд:
№ | Тусламж үйлчилгээний багц | Тусламж үйлчилгээний нэр төрөл |
1 | Дурангийн мэс засал |
|
2 |
Нээлттэй мэс засал |
|
1. ХАГАЛГААНЫ ӨРӨӨ
Oрчин үеийн мэс заслын вакуум өрөөний жишгээр фильтр-тэй автомат агаар сэлгэх таазны агааржуулалтын систем, 3 төрлийн хийн ханын систем, хагалгааны болон мэдээгүйжүүлгийн ханын электрон цаг, өрөөний чийг дулааны хяналт-тохиргооны систем, өрөөний бүрэн тохируулгатай гэрэлтүүлэг, хананаас болон өөрөөсөө тохируулагчтай хагалгааны LED гэрэл, өрөөний камер, шингэн халаагч ханын систем, өрөөний ариутгалын ханын кварц гэрэл, цахилгааны автомат шулуутгагч, тог баригч дохиоллын систем, зориулалтын ханын тавиур, нянгийн эсрэг тусгай хулдаасан шал бүхий бүрэн вакуум хагалгааны өрөөтэй.
Хагалгааны хэсгийн агааржуулалтын систем нь тоос тоосонцорыг 99,97%-н нарийвчлалтай шүүх бөгөөд 0,5 мкр хэмжээтэй тоосонцор 10000 ширхэгээс бага байхаар тохируулсан болно. Хагалгааны өрөөний агаар 7300 мкуб бөгөөд 1 цагийн дотор 30 удаа агаар солигдож , ариутгагдан шүүгдэнэ.
2. АРИУТГАЛ
Ариутгал нь Япон улсад үйлдвэрлэгдсэн бүрэн болон хагас автомат UDONOBU – 80, MU-6100 бүрэн автомат ариутгалын аппарат, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд угаалга, бэлтгэл, халдваргүйтгэл гэсэн үндсэн 3 дамжлагаар нэг чиглэлийн урсгалд явагдах ба тусгай төхөөрөмжөөр даралтат ультрасаунд автомат угаалга хатаалга хийгдэж, нийт багаж эд зүйлсийг материалаас нь хамааран1удаагийнзориулалтын вакуум уутанд савлан бэлдэж, өндөр температурын /Цельсийн 135 хэм хүртэл усны ууран/болон формалиныууран/нам температурт ямар ч төрлийн материалыг ариутгах боломжтой/гэсэн 2 үндсэн төхөөрөмжид 100% халдваргүйжүүлж байна