Дуран, гастроэнтерологийн тасаг

Үйлдвэрлэлээрээ манлайлагч Япон улсын FUJINON фирмийн хамгийн сүүлийн үеийн дурангийн иж бүрдэл болон дурангийн эмчилгээний ажилбарт Герман улсын ERBE фирмийн цус тогтоох аппаратуудыг ашиглаж байна.
Дурангийн тасаг нь Япон, Өмнөд солонгос, БНХАУ-ын нэр хүндтэй эмнэлэгт мэргэжил дээшлүүлж, улсын 3-р шатлалын эмнэлэгт ажиллаж байсан туршлагатай уян дурангийн нарийн мэргэжлийн эмч, сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр дараах үзлэг, шинжилгээ оношилгоо, эмчилгээг хийж байна. Үүнд:

Тусламж үйлчилгээний багц Тусламж үйлчилгээний нэр төрөл
1 Үзлэг шинжилгээ
  • Хоол боловсруулах эрхтэн судлалын эмчийн үзлэг
  • Хелико бактерийн уреазын түргэвчилсэн шинжилгээ
  • Элэгний В, С вирусын эмчилгээ
2 Ходоод улаан хоолойн дурангийн шинжилгээ
  • Унтуулгатай
  • Унтуулгагүй
3 Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ   
  • Унтуулгатай
  • Унтуулгагүй
4 Ажилбарууд
  • Хоол боловсруулах замаас гадны биет авах
  • Ходоод, улаан хоолойн ургацаг авах
  • Бүдүүн гэдэсний ургацаг авах
  • Хоол боловсруулах замын цус алдалт тогтоох
  • Хавчуур тавих ажилбар
  • Цус тогтоох тариа тарих /дурангаар/
  • АPC-аргоноор түлэх
  • Ходоод, улаан хоолойн өргөссөн судас боох
  • Улаан хоолой, ходоодны өнгөц хавдрыг хуулах /ESD/
  • Туяа эмчилгээний дараах шулуун гэдэсний цус алдалдтын эмчилгээ
  • Нойр булчирхай, цөсний ерөнхий сувгаар оношилж эмчлэх ERCP