Дүрс оношилгооны тасаг

Япон, Тайвань зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлсэн чадварлаг багтай нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд компьютер томографи, соронзон резонанст томографи, ангиографи, дижитал рентген, хэт авиан аппаратуудаар дараах нарийвчилсан шинжилгээ, оношилгоонуудыг хийж байна.

1.    СОРОНЗОН РЕЗОНАНСТ ТОМОГРАФИ /MRI/:
Хавдрын ясны тархалт, элэгний хатуурлын зэргийг тогтоох, мөн тодосгогч бодис хэрэглэн хавдрын эрт үеийн жижиг голомтуудыг сонгомолоор найдвартай оношилох болон Brain top Angiography нэмэлт зүслэгийн горим нь гавал тархины судсыг нарийвчлан тодорхойлж, 3D дүрслэлээр үнэлэх боломжтой. Дээрх аппаратны тусламжтайгаар дараах шинжилгээнүүдийг хийж байна. Үүнд:

Тодосгогч бодисгүй:

  • Толгойн  зураг
  • Толгой, тархины судастай  зураг авах
  • Хэвлийн  зураг авах
  • Хэвлий MRCP  зураг авах
  • Хүзүүний зураг авах
  • Цээжний зураг авах
  • Нурууны  зураг авах
  • Аарцаг түнхний зураг авах
  • Хөхний зураг авах
  • Үе мөчний  зураг авах

Тодосгогч бодистой

  • Толгойн  зураг
  • Толгой, тархины судастай  зураг авах
  • Хэвлийн  зураг авах
  • Хэвлий MRCP  зураг авах

2.    КОМПЬЮТЕР ТОМОГРАФИ /CT/:

Hitachi фирмийн Scenaria маркийн 128 зүсэлттэй аппарат нь үйлчлүүлэгчдэд хүрэх цацрагийн тунг 60% хүртэл бууруулсан, 0.35 сек/эргэлт хурдтайгаар бүтэн биеийг шинжлэх, мөн
зүрх титэм судасны эмгэгүүдийг өндөр түвшинд оношилж ойрын 5-н жилийн эрсдэлийг тооцох боломжтой. Үүнд:

Тодосгогч бодисгүй

  • Толгойн зураг
  • Толгой, нүдний ухархай, дайврын зураг
  • Толгой, шүдний зураг
  • Цээжний зураг авах
  • Хэвлийн зураг
  • Хүзүү нуруу зураг
  • Бүсэлхий нуруу зураг
  • Сээр нуруу зураг
  • Мөчдийн зураг
  • Аарцаг зураг

Тодосгогч бодистой

  • Хэвлийн зураг
  • Толгойн зураг
  • Толгой, нүдний ухархай, дайврын зураг
  • Толгой, шүдний зураг
  • Мөчдийн зураг
  • Цээжний зураг
  • Цээж хэвлийн зураг
  • Зүрх судас /Coronor CT/

3.    ДИЖИТАЛ РЕНТГЕН АППАРАТ:
Hitachi фирмийн Populus Ti маркийн аппарат нь 1 сая пикселийн CCD камераар өндөр нарийвчлалтай дүрс боловсруулах бөгөөд олон байрлалын тохируулгатай тул биеийн аль ч хэсгийн дүрс оношилгоог хийнэ. Түүнчлэн хоол боловсруулах эрхтний тогтолцооны эмгэгийг өндөр түвшинд оношлох боломжтой. Дижитал рентген аппаратаар дараах оношилгоог хийж байна.

Рентген харалт

  • Цээж
  • Хэвлийн тойм
  • ХБЗ-ын тодосгогчтой харалт
  • Бүдүүн гэдэс тодосгогчтой

Рентген зураг

  • Толгой /2 байрлалын/
  • Цээж /2 байрлалын/
  • Цээжний нугалмын /2 байрлалын/
  • Хүзүүний /2 байрлалын/
  • Бүсэлхийн нугаламын /2 байрлалын/
  • Мөр эгэмний /2 байрлалын/
  • Тохой /2 байрлалын/
  • Шуу /2 байрлалын/
  • Бугалга /2 байрлалын/
  • Сарвуу /2 байрлалын/
  • Аарцаг, түнх
  • Өвдөг /2 байрлалын/
  • Шагай /2 байрлалын/
  • Мөчдийн хос зураг
  • Нурууны бүтэн зураг
  • Хүүхдийн аарцаг яснаас доош тавхай хүртэлх зураг
  • Адейнодын зураг /хүүхэд/
  • Ахар сүүлний 2 байрлалын зураг
  • Умайн гуурсан хоолойн битүүрэл шалгах

4.    ХЭТ АВИАН АППАРАТ:
Hitachi фирмийн Avius/Prerius маркийн аппарат нь 3D, 4D зураглалтай, бүрэн дижитал системтэй, эдийн бүтцийн өнгөний өндөр нягтралтай хэт авиан аппаратаар дараах оношилгоог хийж байна. Үүнд:

Шинжилгээ

  • Хэвлийн хэт авиан шинжилгээ
  • Хэвлий болон бага аарцагны хэт авиан шинжилгээ
  • Зүрхний хэт авиан шинжилгээ
  • Бамбайн хэт аваиан шинжилгээ
  • Хөхний хэт авиан шинжилгээ
  • Түнхний хэт авиан шинжилгээ
  • Давсаг түрүү булчирхай хэт авиан шинжилгээ
  • Зөөлөн эдийн хэт авиан шинжилгээ
  • Зулайн хэт авиан шинжилгээ
  • Ургийн гажиг тодорхойлох
  • Нүдний ЭХО
  • Хүүхдийн хэвлийн ЭХО /пилороспазм

Хэт авиан хяналтан дор хатгалт хийх

  • Элэгний Биопси
  • Хөхөнд Биопси
  • Бамбай булчирхайн Биопси

5.    АНГИОГРАФИ АППАРАТ:
Hitachi фирмийн Versi-flex маркийн олон үйлдэлт рентген аппаратаар үйлчлүүлэгчийн байрлалыг өөрчлөхгүйгээр олон чиглэлд хөдлөх ба С гарын тусламжтайгаар ямар өнцгөөс хэвлийн хөндийн судсан дотуурх болон бусад мэс ажилбаруудыг хийж гүйцэтгэх нөхцөл бүрдсэн. Уг аппаратын тусламжтайгаар элэгний хавдрын судас боох эмчилгээ хийж байна.

6. ХӨХНИЙ РЕНТГЕН АППАРАТ (MAMMOGRAPHY):

Fujifilm-ийн Аmulet Innovality маркийн шинэ бүтээгдэхүүн болох дэвшилтэт технологи бүхий хөхний рентген аппарат нь хөхний голомтот үүсгэвэрийг илрүүлэх, хөхний хавдар оношлох, мөн хөхний үүсгэвэрээс рентген хяналтын дор эдийн шинжилгээ (биопси) авах, гарсан зургийг томосинтез программын тусламжтай дахин боловсруулж, сонирхож буй хэсгийн бүтцийг нарийн дүрслэх давуу талтай. Мөн 3D дүрслэл, өндөр нягтралтай зураг, хөхний бүтэц бүрд тохирсон тунгаар зураг авах, цацрагийн ачаалал багатай, ухаалаг AEC системтэй.
Дээрх аппаратын тусламжтайгаар дараах шинжилгээнүүдийг хийж байна. Үүнд:

  • Хөхний рентген (маммографи) шинжилгээ
  • Хөхний томографийн шинжилгээ
  • Хөхний эдийн шинжилгээ (биопси)