Нээлттэй ажлын байр

Ажлын байр Ерөнхий шаардлага Тусгай шаардлага Хугацаа
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН
1 Бүртгэл, тооцооны ажилтан
/түр орон тоо/

Боловсрол: Дипломын буюу бакалавр зэрэгтэй.

Мэргэжил:Санхүүгийн мэргэжилтэй байх.

Туршлага: Санхүүгийн мэргэжлээр 3-5 жил батүүнээс дээш хугацаагаар тасралтгүй үр бүтээлтэй ажилласан дадлага туршлагатай.  

Ур чадвар: Компьютерийн зохих түвшний мэдлэг, хэрэглээний программууд, интернетийн орчин, дотоод сүлжээнд ажиллах чадвартай. Хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, ёс зүй, зөв хандлага, харилцааны өндөр соёлтой байх. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, биелэлтийг мэдээлэх, шинэ техник, шинэ санаачилгыг нэвтрүүлж, хөрвөн ажиллах чадвартай.

Бусад шаардлага: Ёс зүйн болон мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаагүй.

   2017 оны 7-р сарын 27 хүртэл
2 Зүрх судасны их эмч

Боловсрол: Дээд

Мэргэжил: Ерөнхий мэргэжлийн эмчээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн.

Туршлага: Эмнэл зүйн практикт 5-аас дээш жил тасралтгүй ажилласан ажлын туршлагатай.  

Ур чадвар: Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, мэргэжлийн ном товхимлыг гадаад хэл дээр ашиглах чадвартай. Компьютерийн зохих түвшний мэдлэгтэй. Интернетийн орчин, дотоод сүлжээнд ажиллах чадвартай. Хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, ёс зүй, зөв хандлага, харилцааны өндөр соёлтой байх. Эмчлүүлэгч үйлчлүүлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах чадвартай байх.

Бусад шаардлага: Мэргэжлийн зэрэг, эрдмийн цолтой бол давуу талтай. Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй. /Лиценз сунгаснаас хойш багц цагийг бүрэн биелүүлсэн/ Ёс зүйн болон мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Тогтвортой суурьшилтай ажиллах сонирхолтой.

ЭХО-кардиографийн сургалтад хамрагдсан.

 

3

Хоол боловсруулах эрхтэн судлалын их эмч

Дуран болон хэвлийн хэт авиан шинжилгээний эмчийн сургалтад хамрагдсан байх. Хоол зүйч мэргэжлээр мэргэшсэн бол давуу талтай.

 

4

Эмэгтэйчүүдийн их эмч

Мэргэжлээрээ 8-аас дээш жил тасралтгүй ажилласан. Дурангийн мэс засал хийдэг байх.

 

5

Дотрын их эмч

Мэргэжлээрээ 8-аас дээш жил тасралтгүй ажилласан.

 

6

Мэс заслын их эмч

Дурангийн мэс заслаар ажилласан туршлагатай.

 

7

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч

Яаралтай тусламжийн эмч мэргэжлээр мэргэшсэн бол давуу талтай.

 

8

Гэмтэл, согог заслын их эмч

 

 

9

Яаралтай тусламжийн их эмч

Дотрын, яаралтай тусламжийн болон мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмчийн нарийн мэргэжилд суралцсан байх.

 

10

Уушгины их эмч

Уушгины дуран хийдэг байх.

 

11

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч

Боловсрол: Дипломын буюу бакалавр зэрэгтэй.

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас дээш жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан дадлага туршлагатай.

Ур чадвар: Англи хэлний дунд, компьютерийн зохих түвшний мэдлэгтэй. Интернетийн орчин, дотоод сүлжээнд ажиллах чадвартай. Хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, ёс зүй, зөв хандлага, харилцааны өндөр соёлтой байх. Шинэ техник, шинэ санаачилгыг нэвтрүүлж ажиллах чадвартай.

Бусад шаардлага: Мэргэжлийн зэрэгтэй бол давуу талтай. Сувилах эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй. /Лиценз сунгаснаас хойш багц цагийг бүрэн биелүүлсэн/ Ёс зүйн болон мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Тогтвортой суурьшилтай ажиллах сонирхолтой.

 

 
ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН

1

Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер

Боловсрол: Дээд

Мэргэжил: Инженерийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр мэргэшсэн.

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх.

Ур чадвар: Техникийн англи хэлний мэдлэгтэй, техникийн ном сурах бичиг унших, ойлгох чадвартай. Компьютерийн зохих түвшний мэдлэгтэй. Интернетийн орчин, дотоод сүлжээнд ажиллах чадвартай. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай, бие даан болон багаар ажиллах чадвартай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, ёс зүй, зөв харилцаа, хандлагатай байх.

Бусад шаардлага: Компанийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлэх. ХАБЭА-ын талаар сургалт явуулах, ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх. Ажилтан болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх

Эмнэлгийн байгууллагад Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

 

2

Цахилгааны инженер

Боловсрол: Дээд

Мэргэжил: Цахилгаан систем, цахилгаан автоматжуулалт, цахилгаан хангамжийн инженерээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх.

Ур чадвар: Техникийн англи хэлний мэдлэгтэй, техникийн ном сурах бичиг унших, ойлгох чадвартай. Компьютерийн зохих түвшний мэдлэгтэй. Интернетийн орчин, дотоод сүлжээнд ажиллах чадвартай. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай, бие даан болон багаар ажиллах чадвартай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, ёс зүй, зөв харилцаа, хандлагатай байх.

Бусад шаардлага:  Эрчим хүчний салбарын үйл ажиллагаа, цахилгаан тоноглолын техникийн мэдлэгтэй байх. Autocad программыг бүрэн эзэмшсэн. Техникийн гүйцэтгэлийн баримт бичиг боловсруулах. Эрчим хүчний салбарт ажиллаж байсан бол давуу талтай.

Өндөр хүчдэлд ажиллаж байсан бол давуу тал болно. 6/04 кВ-ын станцад хяналт тавих.

 

 

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн 1-р маягт;
  2. Иргэний үнэмлэхний хуулбар;
  3. Төгссөн сургуулийн диплом, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хуулбар;
  4. Мэргэжил эзэмшсэн болон дээшлүүлсэн гэрчилгээний хуулбар;
  5. Ажил байдлын тодорхойлолт.

 

Анкет хүлээн авах хаяг:  Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг “Медипас” төв эмнэлгийн байр, hr@medipas.mn

Вэб хуудас: www.medipas.mn

Лавлах утас: 77775103