Захирлын мэндчилгээ
Медипас эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар зочилж буй эрхэм хүмүүн танд талархал илэрхийлж, энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.
Тус эмнэлгийг байгуулж, орон нутагт анх удаа хамгийн орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг суурилуулж, дэвшилтэт технологиор хүн амд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлсэн нь Монгол улсын эрүүл мэндийн салбар, орон нутгийн хөгжилд оруулж буй томоохон бүтээн байгуулалт юм. Бид үйл ажиллагаандаа Япон улсын эмнэлгийн менежментийг нэвтрүүлэх, нутагшуулах, Олон улсад магадлан итгэмжлэгдсэн ЦОГЦОЛБОР ТӨВ болох зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
Бид ямагт харилцагчаа хүндлэн чирэгдэлгүй, шуурхай, чанартай үйлчилж, та бүхэнд тав тухтай, тохилог орчин, дэвшилтэт технологи, өндөр хүчин чадал бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмж, шинэлэг менежмент, бүртгэл мэдээллийн цогц цахим систем, алсын зайн оношилгоо, сэтгэлд нийцсэн үйлчилгээг санал болгож байна. Бид танай байгууллагын сайн түнш байж, үйлчлүүлэгч бүрт гэр бүлийн гишүүн мэт хандаж, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж, шинжлэх ухааны ололтод технологи, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд, эвсэг найрсаг хамт олны хамтын хүчээр, тав тухтай орчинд таны сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэх болно.
Манай эмнэлгийн бүхий л үйл ажиллагаа, оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө ЭРХЭМ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно. Та бүхэнд Медипас эмнэлгийн хамт олны өмнөөс эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Гүйцэтгэх захирал Я.Энхчулуун