ХӨХНИЙ РЕНТГЕН АППАРАТ (MAMMOGRAPHY) ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Fujifilm-ийн Аmulet Innovality маркийн шинэ бүтээгдэхүүн болох дэвшилтэт технологи бүхий хөхний рентген аппарат нь хөхний голомтот үүсгэвэрийг илрүүлэх, хөхний хавдар оношлох, мөн хөхний үүсгэвэрээс рентген хяналтын дор эдийн шинжилгээ (биопси) авах, гарсан зургийг томосинтез программын тусламжтай дахин боловсруулж, сонирхож буй хэсгийн бүтцийг нарийн дүрслэх давуу талтай. Мөн 3D дүрслэл, өндөр нягтралтай зураг, хөхний бүтэц бүрд тохирсон тунгаар зураг авах, цацрагийн ачаалал багатай, ухаалаг AEC системтэй. Дээрх аппаратын тусламжтайгаар дараах шинжилгээнүүдийг хийж байна. Үүнд:
• Хөхний рентген (маммографи) шинжилгээ
• Хөхний томографийн шинжилгээ
• Хөхний эдийн шинжилгээ (биопси)

Давуу тал

  • Маш хурдан хугацаанд зураг авах ер бусын детектор
  • Цацрагийн хамгийн бага тун
  • Зургийн өндөр нягтрал (High resolution) чанартай 3D дүрслэл
  • Хөхний бүтэц бүрт тохирсон тунгаар зураг авах AEC ухаалаг систем
  • Рентген тунг хянах тохируулга бүхий дэлгэц
  • Авсан зургийг нэн даруй PACS буюу эмнэлгийн дотоод сүлжээрүү илгээх боломж

Шинжилгээний боломж

  • Томосинтез: Янз бүрийн өнцгөөс хөхний зураг маш хурдан авах ба зургийг дахин боловсруулж, сонирхож буй хэсгийн бүтцийг нарийн гаргах боломжтой программ хангамж
  • Биопси буюу эдийн шинжилгээ авах боломж

Лавлах утас: 7777-7103
Шинжилгээ авах: 08-15 цаг
Хуваарь: Даваа-Баасан
#МЕДИПАС #ЭМНЭЛЭГ #ОРХОН

©2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.  Axis Systems Co.,ltd