Компьютер томографийн /КТ/ шинжилгээ ба түүний ач холбогдол

Компьютер томографийн /КТ/ шинжилгээ гэдэг нь рентген туяаны тусламжтай төрөл бүрийн өнцгөөс хүний биеийг нарийн шинжлэх шинжилгээний арга юм. Медипас эмнэлэгийн Дүрс оношлогооны тасагт HITACHI  брэндийн SCENARIA Компьютерт Томографийн аппарат ашиглаж байна.

Аппаратын давуу талууд

  • 64 суваг/128 зүслэгтэй, 0.35 секундын эргэлт/хурдтай
  • Үйлчлүүлэгчийн цацраг туяаны өртөлтийг бууруулах автомат хяналтын шүүлтүүртэй.
  • Үйлчлүүлэгчийг зөв амьсгалд бэлтгэх Демо гэрлийн системтэй.
  • Урдчилан сэргийлэх үзлэгийн үед өвчин үүсэх эрсдэлийг тооцох, өөхөн эдийн хуримтлалыг тодорхойлох системтэй.
  • Зураг боловсруулах хосолмол программтай
  • Зүрх, титэм судас, бүдүүн гэдэсний эмгэгийг оношлох системтэй
  • Үйлчлүүлэгчийн биед хуримтлагдсан Кальцийн оноог тодорхойлох боломжтой.
  • Хүний биеийн зөөлөн эдийг яснаас нь ялгаж дүгнэх (Automatic bone removal) зэрэг нэмэлт программуудтай.

Шинжилгээний үргэлжлэх хугацаа богино тул цацрагт өртөх хугацаа богиносон цацрагын ачаалал 70% хүртэл буурна. Ийм учраас өндөр настан, хүнд өвчтөн, хүүхдийг оношлоход онцгой ач холбогдолтой.
КТ нь бусад дүрс оношлогооны аргуудтай харьцуулхад: Олон төрлийн эдийн дүрсийг нарийвчлан гаргадаг.Жишээ нь өөхөн булчингийн эд, уушиг гэх мэт
•    Ямарч өвдөлт зовиургүй, эдийг гэмтээхгүй нарийвчлал сайтай.
•    Богино хугацаанд шинжлэх.
•    Эмгэгүүдийг хооронд нь сайн ялгаж өгдөг. Жишээ нь хавдар, үрэвсэл, уйланхай гэх мэт
•   КТ хийснээр шаардлаггүй мэс засал, эдийн шинжилгээнээс зайлсхийх зэрэг ач холбогдолтой.

Та ямар тохиолдолд КТ / Компьютер томографи/ оношлогоо хийлгэх шаардлагатай вэ?
1.  40-өөс дээс насныхан жилд 1 удаа
2.   55-аас дээш насныхан жилд 2 удаа
3.   Олон жил хорт зуршилтай байсан хүмүүс Архи, тамхи хэрэглэдэг гэх мэт
4.   Шалтгаангүй удаан хугацаагаар ханиалгах, хөлрөх, халуурах, ядарч бие сульдах, турж эцэх, суулгах, толгой өвдөх, янз бүрийн өнгөтэй цэр гарах, ууц нуруугаар өвдөх зэрэг зовиурууд илрэх
5.    Олон жил суурь өвчтэй явсан хүмүүс болон элэгний үрэвсэл, хатуурал, уушгиний архаг үрэвсэл, сахарын эмгэгийн үед
6.    Ямар нэг эмийн эмчилгээнд үр дүн өгөхгүй, зовиур арилахгуй байгаа тохиолдолд оношоо нарийн тогтоож эмчилгээний тактикийг зөв сонгох зорилгоор
7.   Өвчний явцыг үнэлэх, эмчилгээний үр дүнг хянах
8    Эхо, рентген, цус, шээс гэх мэт шиншилгээнд ямар нэгэн сэжигтэй өөрчлөлт гарсан үед уг өөрчлөлтийг тодруулах зорилгоор тус оношлогоог хийдэг.

Тус шинжилгээг хийлгэхэд ямар бэлтгэл хангах вэ?
КТ хийлгэхэд өөрт эвтэйхэн хувцас өмсөх, харин төмөр эд зүйлс нь зургийн чанарт сөрөг нөлөөтэй тул шинжилгээ хийгдэх хэсэгт төмөр товч, цахилгаан, үсний зүүлт, үнэт зүйлс, хиймэл шүд, сонсголын аппарат, хиймэл үе, нуруу зэрэг байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Эмэгтэйчүүд жирэмсэн эсэхээ сайн магадлах, ямар эрхтэнийг шинжлүүлэх гэж байгаагаас хамаарч КТ шинжилгээний өмнөх бэлтгэл харилцан адилгүй байдаг. Зарим шинжилгээний үед өлөн байх эсвэл давсаг шээстэй байх зэргийг шаарддаг.

 

Лавлах утас: 7777-7103
Шинжилгээ авах: 08-15 цаг
Хуваарь: Даваа-Баасан
#МЕДИПАС #ЭМНЭЛЭГ #ОРХОН

©2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.  Axis Systems Co.,ltd