Бид эрүүл мэндийн талаархи хандлагаа өөрчилөх цаг болжээ.

Нэг хүн надаас асуусан юм: Яагаад ийм их хүмүүс өөрийнхөө амь настай наймаалцаж, тооцоо хийдгийн бол оо? Аль хэдийнэ эрүүл мэндийн том асуудал үүсчихээд байхад, тооцоо хийгээд, харамлаад л байдгийн бол оо? Яагаад машин авах, байр авахдаа нарийлдаггүй, хувцас авахдаа хамгийн үнэтэй брэндийг нь авч өмсчихөөд, хоолонд хүмүүсийг даахдаа нарийлахгүй мөртлөө, өөртөө хөрөнгө оруулах, эрүүл мэнддээ мөнгө зарцуулахдаа нарийлдаг юм болоо?

3

Гэхдээ яг үнэндээ эрүүл мэнд болон эрүүл байхыг хүсэх чин эрмэлзлэл бол хэрэглээнд ер тооцогдохгүй, энэ бол заавал зарцуулах ёстой хөрөнгө оруулалт. Маш олон хүн нийгэмд эзлэх байр суурь, хүний амьдралын үнэ цэнийн тухай ярих болжээ.  Гэвч эрүүл мэндийг яг хаана нь багтааж, хэрэглээ гэж үзээд байна уу, эсвэл хөрөнгө оруулалт гэж үзээд байна уу? Эсвэл байсан ч болно, байхгүй байсан ч болно, эсвэл хойшлуулж болох зүйл гэж үзээд байна уу?

Хөрөнгө оруулалт гэдэг загвар бол хөрөнгө оруулаад, үр шимийг нь хүртэх ойлголт, ухагдахууны гол цөм нь үр ашиг гэдэг зүйл. Үр ашиг бол үрждэг, цаашид хязгааргүй томрох боломжтой. Харин оруулах хөрөнгө оруулалт нь тогтмол тоо. Үнэхээр эрүүл мэндийн талаар тооцоо хиймээр байвал харин энэ хөрөнгө оруулалтийг оруулсны дараа урт болон богино хугацаанд хэрхэн яаж үр ашгийг хүртэх талаар тооцоо хийсэн нь дээр. Мөн өөрийн болон бүхэл бүтэн гэр бүлийн хүмүүсийн эрх ашиг, үр ашгийг бодолцох хэрэгтэй.

15

Биет бус хөрөнгө оруулалт харин хязгааргүй үр ашгийг авчирч чадна. Тэр ч бүү хэл мөнгөөр илэрхийлэшгүй үр ашгийг авчирч болно. Тэр тусмаа бид эрүүл хоол хүнс хэрэглээд эм хэрэглэхгүй, эмчид очихгүй болох боломжтой. Энэ мэдлэг чадварыг эзэмшвэл таниас үүнийг хэн ч авч явахгүй, энэ бол бүр танай гэр бүлийн ч баялаг болно.

Энэ амь амьдралыг та үнэлж чадах уу? Аз жаргалыг та мөнгөөр үнэлж чадах уу? Эрүүл мэндийг дахин олж авах нь үнэлгээтэй юу? Хүн хүний хоорондын итгэлцлийг бас мөнгөөр үнэлэх үү? Сэтгэлийн амар амгалан хэдэн төгрөгийн үнэтэй вэ? Хайр, халамж доллараар илэрхийлэгдэх үү?

1

Бид харж байгаа нэг зүйл бол: 80%-ийн хүмүүс өөрийн олсон мөнгөнийхөө 80%-ийг эд зүйл худалдаж авахад зарцуулдаг. Худалдаж авсан эд зүйл нь өдөр бүрээр үнэгүйдэж эсвэл алга болж байдаг. Харин бид өөрийн цаг хугацаа, амь амьдралаа зарцуулан мөнгө олж, олсон мөнгөнийхөө ихэнхээр үнэгүйдэж байдаг зүйл худалдаж авч байдаг. Энэ бол ихэнх хүмүүсийн, 80%-ийн бодит амьдрал.

Хэрэв 20%-ийн мөнгөө өөрийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягт суралцахад зарцуулах нь ухаалаг нэгнийх нь сонголт. Чи бол амьд яваа биеийн эзэн, бас өвчтэй биений ч эзэн. Өвчин сайжрах, эсвэл  муудах эсэх нь эзэн та л өөрөө мэднэ. Та бол энэ биеийн хэрэглэгч. Биеэ тордох уу? Хаях уу ? энэ таниас л шалтгаална. Угаасаа л таны сонголт , үр дүн нь таниас шалтгаална.

  • 100 саяар байр авах нь хэвийн болжээ.
  • 10 саяар машин авах ч хэвийн болжээ.
  • 1 саяар брэндийн цүнх авдаг хүмүүс зөндөө болжээ.
  • 500,000-аар утас авах нь хэвийн үзэгдэл

Харин таныг өөртөө 500,000 төгрөгөөр сургалтанд суугаад зөв хооллодог болооч ээ гэвэл та үнэтэй байна гэх үү? 50,000 төгрөгөөр үр тариа хэрэглээч гэвэл үнэтэй байна гэх үү?

Байрийг байрны гэрчилгээ батална. Машиныг машины гэрчилгээ баталга. Цүнхний үнийг талон нь гэрчилнэ. Харин та хэр үнэ цэнэтэй хүн бэ?  Тэгвэл эрүүл мэнд чинь гэрчилнэ.

Нийтлэлийг бичсэн Аму төвийн захирал Э.Хулан

Эх сурвалж: https://hunstherapist.wordpress.com

©2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.  Axis Systems Co.,ltd