Өдрийн эмчилгээ

Медипас эмнэлгийн өдрийн эмчилгээний талаар та бүхэндээ танилцуулж байна.

Хэвтүүлэн эмчлэх эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд (зарим томоохон мэс засал, тархины цус харвалтын дараа) эмнэлгээс гарсны дараа бүрэн илаарьших хүртлээ нэг цэгээс эмчилгээ, сувилгааг эргэж авах хэрэгцээ сонирхолтой байдаг бөгөөд иргэдийн эмчилгээ, сувилгааг үргэлжлүүлэн тодорхой хугацаанд хяналтад байлган, өвчин бүрэн илаарьштал төгс үйлчилгээ үзүүлэх тогтолцоо чухал шаардлагатай байгааг үндэслэн өдрийн эмчилгээ, үйлчилгээний тусламжийг үзүүлдэг.

Медипас эмнэлгийн өдрийн эмчилгээ, үйлчилгээ нь ажлаа зөв, оновчтой зохион байгуулахад тодорхой зорилго, дэс дараалалтай, хоорондоо уялдаа холбоо бүхий хүн нэг бүрт чанарын өндөр түвшинд тасралтгүй хүргэх, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдалд үүссэн болон үүсэж болзошгүй асуудлыг илрүүлж, шийдвэрлэхэд чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагаа бөгөөд үйлчлүүлэгчийг эмнэлэгт хонуулахгүйгээр үйлчилгээг хүргэхэд гол зорилго оршино.

ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭНД ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД ХИЙГДЭЖ БАЙНА.

Үйлчлүүлэгчийг үнэлэх үйлчилгээнд

  • Үйлчлүүлэгчийн амин үзүүлэлт үзэх
  • Амьсгал тоолох
  • Биеийн халуун хэмжих
  • Артерийн даралт хэмжих
  • Хүчилтөрөгчийн ханамж үзэх
  • Биеийн жин, өндөр хэмжих зэрэг үйлчилгээнүүд багтана.
  1. Эмийн эмчилгээ, сувилгаа үйлчилгээнд дараах үйлчилгээг хийж байна. Үүнд
  • Арьсан дотор тарилга /вакцин, антибиотик эмчилгээний өмнө хийгдэх сорил/
  • Арьсан дор /вакцин, витаминууд, амьсгал зүрх судсыг дэмжих болон арьсан дор хийгдэх заалттай тарилгууд/
  • Булчин тарилга /антибиотик, төрөл бүрийн витаминууд, булчинд хийгдэх заалттай тарилгууд/
  • Судас тарилга /антибиотик, төрөл бүрийн витаминууд болон судсанд хийгдэх заалттай тарилгууд /
  • Дусал тарилга /хордлого тайлах болон дуслаар хийгдэх заалттай тарилгууд/
  • Судсанд уян зүү тавих /шаардлагатай тохиолдолд/
  • Цэвэрлэх бургуй тавих
  • Утлага хийх
  • Хүчилтөрөгчийн коктейл өгөх
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнүүд багтаж байна.

Эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр дараах сургалтуудыг зохион байгуулж байна.

  • зөв хооллолт
  • хөдөлгөөн
  • артерийн даралт болон шингэний баланс тооцох
  • хавдрын үеийн өвдөлт үнэлэх, асаргаа сувилгаа үзүүлэх арга аргачлал
  • Ахуйн болон яаралтай тусламж үзүүлэх
  • Хүүхдэд үзүүлэх өвөрмөц сувилахуйн тусламж, үйлчилгээ
  • Настанд үзүүлэх тусламж, үйлчилгээ

Медипас эмнэлгийн өдрийн эмчилгээний тасгийн хамт олон бид танд болон танай гэр бүлд тав тухыг хангасан орчинд, найдвартай сэтгэлд нийцсэн сувилахуйн тусламж үйлчилгээг санал болгож байна.

ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ
Шинжилгээний төрөл Үнэ, ₮
Цусан хангамж сайжруулах эмчилгээ           15,000
Витамин эмчилгээ          30,000
Шарталтын эсрэг эмчилгээ  30,000-45,000 
Тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ          25,000
Ходоодны шархлааны дусал эмчилгээ           50,000
Чихрийн шижингийн невропатин эмчилгээ  40,000-50,000 
Нойр булчирхайн хордлого тайлах эмчилгээ           65,000
Клизм тавих             5,000
Элекролит нөхөх эмчилгээ           25,000
Липид нөхөх эмчилгээ           55,000
Элекролит нөхөх эмчилгээ           25,000
Уургийн эмчилгээ №01  35,000-275,000 
Фитнесс эмчилгээ           60,000
Хамар угаах /Хүүхэд/            2,800
Хоолой арчих  /Хүүхэд/            1,200

Медипас эмнэлэг ТАНЫ ТӨЛӨӨ

Дэлгэрэнгүй мэдээллийг 7777-7103 (мэдээллийн ажилтан) утсаар лавлана уу.
www.medipas.mn

©2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.  Axis Systems Co.,ltd